Энэ хэсэгт зорилго юм уу эсвэл уриа орно
Хайлт:

"Агуй" номын тухай

image2.jpeg image1.jpeg
Томоор үзэх Томоор үзэх

ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн  Физик газарзүйн секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор (Ph.D)  Эрдэнэдалайн Авирмэд «Агуй» хэмээх ганц сэдэвт зохиол хэвлүүлж олны хүртээл болгож байна.Энэхүү бүтээлийг академич О.Төмөртогоо нар шүүн тунгаажээ.  Зохиогч  агуй болон түүний  доторх бүрэлдэлийн тухай  өөрийн сүүлийн 20 гаруй жилийн  агуйн судалгааны материалд тулгуурлан бичжээ. Зохиогч номондоо монгол орны агуйд бүрэлдэн бий болсон агуйн бүрэлдэлүүдийг дэлхийн зарим агуйд бүрэлдэн бий болсон агуйн бүрэлдэлтэй харьцуулан  судалж унжуу, ургуу бана, агуйн шүр, хөшигөн бана, гахайн махан бана, арганит, агуйн эрдэнэ шиш, гипсэн цэцэг,бамбай, тавцан чулуу, мушгиас, чулуун цэцэг, чулуун хүрхрээ зэрэг 30-аад хурдас чулуулгийг олж бүртгэн оруулжээ. Оксфордын их сургуультай хамтран говийн агуйн 10 спелеотемийн насыг U-Th аргаар тогтоосон нь Монголын говь цөлд сүүлийн 550 000 жилийн туршид тасралтгүй үргэлжилсэн ус чийг багатай хуурай халуун нөхцөлтэй байсныг тогтоосон ба энэ нь спелеотемийн ургалт зогссон байдал, спелеотемийн насаар батлагдаж байгаа юм. 

“Агуй” монограф нь агуйн хурдас  чулуулгийн  судалгааны чиглэлээр зохиогчдын явуулсан олон жилийн судалгааны ажлын дүнг багтаасан нийт 8 бүлэг, 124 хуудас,  99 зураг бүхий энэ чиглэлээр гарч байгаа манай анхны бүтээл болно. Номын I бүлэгт агуйн тухай ойлголт, II бүлэгт агуйн үүсэл ба хөгжил, III бүлэгт агуйн бүрэлдэл, IV бүлэгт агуйн хурдас, V бүлэгт  агуйн ангилал, VI бүлэгт агуйн газарзүйн муж, VII бүлэгт газрын доорх ландшафт, VIII бүлэгт агуйн ач холбогдолын тухай  тусгасан болно.

 

МОНГОЛЫН АГУЙ СУДЛАЛЫН ХОЛБОО
copyright(c) 2017
Хөгжүүлэгч: ANDROMEDA