Энэ хэсэгт зорилго юм уу эсвэл уриа орно
Хайлт:

Талын агуй

Талын агуй нь Сүхбаатар  аймгийн Дарьганга сумын нутагт Шилийн  богд  уулаас  хойш  15 км зайд,  тэгш  талд  оршино. Агуйгаас  зүүн  урагш 2 км-д  унтарсан  галт уул бий. Талын агуй х.ө.45°35'25,00", з.у.114°30'02,06" газарзүйн солибцолд оршино.  Агуйн ам  далайн түвшнээс  дээш 1250 м өндөрт, 4.5 м гүн 484м3 ус  цуглуулах талбай бүхий хонхорын зүүн  талын  ёроолд  оршино. Энэ   агуй  тэгш  талд байрлах  тул  олж   очиход  нилээд  түвэгтэй  боловч агуйн   дэргэд чулуун овоо босгосон тул  тал газар нилээд  содон байдаг. Агуйн ам нь   чанх    баруун тийш харсан байх ба дөнгөж хүн багтаж орохоор нарийн амсраар шурган ордог юм. Агуйн амны хүрмэн чулуу ихээхэн элэгдэлд орж нуралт үүсэж байгаа тул агуйн  аман дээр анхааруулах  бичиг  байрлуулсан  бий. Энэ агуйн морфометрийн хэмжилт, план зүсэлтүүдийг 1998 оны 02 сарын 15-нд хийж  агуйн хэсгүүдийн уртыг тодорхойлов.  Агуйг үзэж  сонирхож байсан хүмүүс  сонин хэвлэлд /1977 он/ хэд хэдэн  мэдээ  бичсэн ба агуйн план, зүсэлтийг хийсэн байдаг юм. Талын агуй нь манай оронд одоогоор мэдэгдээд байгаа  галт уулын гаралтай хамгийн том, урт агуй юм. Талын агуй нь зүүн тийш чиглэсэн ганцхан гол хонгилтой бөгөөд  хонгилын  хойд талаас 2 салаа  гарах боловч  нэг нь эргэж гол хонгилдоо нийлдэг, нөгөө агуйн ам нь нэг чиглэлд  эргэж 11м  үргэлжлээд  төгсдөг. Агуй нийтдээ  245м  гаруй урт юм.

(Авирмэд Э. “Талын агуй” 2011.УБ.  номноос)

Мөсөн унжлагатай
МОНГОЛЫН АГУЙ СУДЛАЛЫН ХОЛБОО
copyright(c) 2017
Хөгжүүлэгч: ANDROMEDA