Энэ хэсэгт зорилго юм уу эсвэл уриа орно
Хайлт:

Хойд Цэнхэрийн агуй

Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс  25 километр зайд хойд Цэнхэрийн голын баруун хажууд оршдог. Агуйн ам голын хөндийгөөс дээш 100м өндөрт  зүүн тийш харсан байрлалтай. Агуй нь ягаавтар  өнгөтэй гантигжсан венд-кембрийн үеийн настай шохойн чулуунд үүсэж бий болсон ба элэгдэл эвдрэлд маш бага оржээ. Хойд Цэнхэрийн агуй нь х.ө. 47°20'50.5", з.у. 91°57'24.1" газарзүйн солибцолд, далайн төвшнөөс дээш 1571 метрийн өндөрлөгт оршино. Хойд  Цэнхэрийн  агуй  хоёр  салаа  бөгөөд  нэг  нь  130 метр,  нөгөө  нь  90  метр  урт  юм.  Өргөн  өндөр  нь  газар  бүрд  харилцан  адилүй  бөгөөд  дунджаар  3-4  метр  өргөн, 2-3  метр өндөр  боловч  зарим  нэг  газраа  намхан   тул  хүн  мөлхөж  ороод  цааш  явахад   өргөн  өндөр  нь нэмэгдэж  босоо  явах  боломжтой  болдог  юм.  Ийм  салаа  байдалтайг   үндэслэн  энэ    агуйг  их  бага  хоёр  агуйнаас  бүрдэнэ  гэж  үздэг  тал  ч  бий. Том агуйн эхний  заалны өндөр 15м өндөр юм. Зурагтай танхимын  диаметр 16.0 м юм. Эхний том танхимын хойд талын  булангаас  доош 2,5 м өндөр босгоор  буун хойшоо эргэж 18.0м урт гол хонгилоор  дамжин  орох  ба үүнээс  цаашаа агуй нарийсаж  үргэлжилдэг юм. Агуйн амаар ороход  олон  арван жил  хуримтлагдан үлдсэн  маш  их хэмжээний  сангас  бий. Их танхимын хойд булангаас агуй цаашаа салаалан  үргэлжилдэг ба салаа агуйн гол  хонгилын дотор талын хана таазанд шохойн жонш маш их бий.

 

(Авирмэд Э.“Монгол орны агуй” 2008.УБ. номноос)  

МОНГОЛЫН АГУЙ СУДЛАЛЫН ХОЛБОО
copyright(c) 2017
Хөгжүүлэгч: ANDROMEDA